ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

2019-03-15 00:30:52
ХҮҮХЭД БОЛ ХАМГИЙН ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ

Өнөөдөр Олон улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр. Нийт иргэд, хэрэглэгчид, хүүхэд багачууд Та бүхэндээ баярын өдрийн мэнд хүргэе. 2019 оны 3 дугаар сарын 15-ны энэ өдөр Олон улсын хэрэглэгчийн байгууллагууд “Ухаалаг, итгэлтэй бараа, бүтээгдэхүүн” уриан дор Олон улсын хэрэглэгчийн өдрийг 34 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэ өдрийг “Ухаалаг, аюулгүй бараа, бүтээгдэхүүн” сэдвийн хүрээнд 3 сарын 01- 15-ны өдрүүдэд улс орон даяар өргөн хүрээнд олон талт ажлуудыг санаачлан зохион байгуулж байна. Үүнд: - Хүүхэд, багачуудыг хэрэглээний зөв дадалд сургах, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, тогтоомжийн талаар мэдлэг олгох үүднээс “Хүүхэд хэрэглэгч” теле хичээлийг бэлтгэн түгээв. - Сургуулийн орчинд худалдан борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт шалгалтыг хийлээ. - Нийслэлийн Ерөнхий боловсролын 150 гаруй сургуулийн удирдлага, нийгмийн ажилтнуудад “Хүүхэд хэрэглэгч” сургалтыг “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн танилцуулга, “Хэрэглэгч гэж хэн бэ?”, “Аюулгүй ухаалаг бүтээгдэхүүн” гэсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулав. - Хэрэглэгчийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зөрчлийн тухай, Зар сурталчилгааны тухай хуулиудаар аж ахуйн нэгж байгууллагуудад сургалт, мэдээлэл хийлээ. - БСШУСЯамтай хамтран “Хүүхэд хэрэглэгч” гарын авлагыг боловсруулан гаргалаа. - Мөн яамд, аймаг, сум, дүүргийн орон тооны бус хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлүүд нутаг дэвсгэр, салбар, чиглэлийн хүрээнд “Аюулгүй, ухаалаг бараа, бүтээгдэхүүн” сэдвийн хүрээнд өдөрлөг, арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна   Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын хамтарсан 2018 оны 121/А/780/ тугаар тушаалаар Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр буюу жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг “Хүүхэд-хэрэглэгч” Үндэсний өдөр болгон тэмдэглэж, хүүхдийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүүхдэд зориулсан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг чанаржуулах, хүүхэд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, үйлчилгээ үйлдвэрлэл эрхлэгчид, олон нийт буюу хүүхдийн өмнө үүрэг хүлээгч хүн бүрт зориулан зохион байгуулж байхаар болсон. Энэ хүрээнд БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн боловсролын газар, Аж үйлдвэрийн зөвлөл, JCI impact салбар байгууллага хамтран “Хүүхэд-Хэрэглэгч” өдөрлөг арга хэмжээг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа. Тус арга хэмжээн дээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илгээлтийг танилцуулж, Монгол Улсын Шадар сайд, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий үндэсний зөвлөлийн дарга Ө.Энхтүвшин, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг нар үг хэлж илтгэл тавьлаа. Хүүхэд бол хамгийн эрхэм, нандин хэрэглэгч бөгөөд тэдний хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал бол хүн бүрийн оролцоог чухалчилсан өргөн хүрээний ажил юм. Арга хэмжээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хүүхэд хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр хийгдэж буй ажлуудын талаар танилцуулж “Хариуцлагатай хэрэглээ – хэрэглэгчийн эрх”-ийн хүрээнд салбар бүр өөрсдийн үйл ажиллагаандаа хүүхэд хэрэглэгчийн асуудлыг анхааран үзэж хамтран ажиллах уриалга гаргалаа. САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ УТАС: 1800-1284 ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

2019-03-07 04:13:58
БАРИЛГА, ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГОМДЛЫГ БУУРУУЛАХАД БХБЯ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва, холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон тус яамны харьяа газруудын холбогдох удирдлагууд, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн гишүүдтэй 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр уулзалт зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас  “Хариуцлагатай хэрэглээ – Хэрэглэгчийн эрхийн жил” гэж тус тус зарласантай холбогдуулан Төрийн зүгээс иргэд, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалж, шат шатандаа бодлогын болоод хэрэгжилтийн түвшинд нягт хамтран ажиллах, хариуцлагыг эрчимжүүлэх  тал дээр санал нэгдсэн өндөр ач холбогдолтой уулзалт боллоо. Уулзалтаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва:  Тус тохируулагч агентлагийн чиг үүрэг, үйл ажиллагаа болон барилгын салбарт хэрэглэгчдийн эрх ихээхэн зөрчигдөж байгаа асуудлуудыг танилцуулсан. Үүнд:

  • барилгын чанар, хотхонуудын гадна тохижилт,
  • барилгын метр.квадратын зөрүү,
  • орон сууц, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн алдаа дутагдал,
  • сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн орчин... гэх мэт.
Тус яамтай хамтран нийтлэг гардаг өргөдөл гомдлыг багасгах чиглэлээр зөвлөмж, гарын авлага гаргаж, Олон улсын хэрэглэгчийн өдрийг тохиолдуулан хууль сурталчилан таниулах өдөрлөг зохион байгуулж ажиллахаар болсон. Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн дарга С.Магнайсүрэн болон холбогдох удирдлагууд:
  • Орон сууцны тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын явц,
  • барилга, орон сууц хүлээн авч байгаа улсын комиссын үйл ажиллагаа,
  • MNS 6058:2009 /метр.квадратын зөрүү/ стандарт
болон хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцуулж,  2019 онд тус яамны “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд тодотгол хийж, цаашид Монгол Улсын хэмжээнд барилгын салбарын үйлчлүүлэгчдийн “ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ” талаар шинэлэг, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж хамтран ажиллахаа илэрхийлэв.

2019-02-28 08:00:52
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ “ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЭ – ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙН ЖИЛ”-Д НЭГДЭВ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва, холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Улаанбаатар төмөр зам” ХХН, “МИАТ” ХК-иудын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн гишүүдтэй 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр уулзалт хийлээ.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” гэж, тус газраас “Хариуцлагатай хэрэглээ – Хэрэглэгчийн эрхийн жил” гэж тус тус зарласан ажлын  хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран зам, тээврийн салбарын үйлчлүүлэгчдэд зориулан зөвлөмж, зөвлөгөө бэлтгэн гаргах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар хамтран ажиллахаар боллоо.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, тус яамны “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн дарга С.Батболд:  Зам, тээврийн салбараар үйлчлүүлэгчдэд зориулан 2018 онд авто вокзалуудад "Эх, нялхасын өрөө"-г тохижуулж ашиглалтад оруулсан, авто үйлчилгээний мэдээллийн цахим систем autobox.mn сайтыг бий болгосон гэх мэт ажлуудыг хийсэн, 2019 онд тус яамны “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн ажлын төлөвлөгөөг танилцуулж, цаашид Монгол Улсын хэмжээнд зам, тээврийн салбараар үйлчлүүлэгчдийн “ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ” талаар шинэлэг, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж ажиллахаа илэрхийлэв.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

УТАС:1800-1284

2019-02-25 01:45:51
ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ГАРЫН АВЛАГЫГ БЭЛТГЭН ГАРГАЛАА

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, зах зээлийн өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх чиг үүрэгтэй ажилладаг. Энэхүү чиг үүргийн хүрээнд аж ахуй эрхлэгчдэд зориулан Өрсөлдөөний тухай хуулийн гарын авлагыг бэлтгэн гаргалаа.


“Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар”-ын хуралдаанаас 2017 онд гаргасан шийдвэр /тогтоол/

Дэлгэрэнгүй

Видео Мэдээ

МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮНЭ БҮРДЭЛТЭД ХИЙЖ БАЙГАА ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ

“Хүүхэд-Хэрэглэгч” аян зохион байгуулж байна

"Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр"-ийн төслийн хэлэлцүүлэг эхэлж байна. 2018.05.09