ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

2018-11-07 08:41:27
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2018 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үйлдвэрлэгч, аж ахуй эрхлэгчдэд зориулан хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлаар олон талт арга хэмжээ явуулж байга билээ. Түүний нэг нь өнөөдөр буюу “Атар-Өргөө”ХК-ний хүсэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр компаний удирдах ажилтнууд 30 орчим төлөөлөлд зохион байгууллаа. Сургалтаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам, Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Мөнхханд нар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулийн хүрээнд үйлдвэрлэгч ямар асуудалд анхаарах талаар мэдээлэл өгч, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж өглөө.

Мөн сургалтад оролцогчид асуулт асууж, санал солилцсоноор сургалт үр дүнтэй болж өндөрлөлөө. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР УТАС: 1800-1284

2018-11-07 08:39:43
ЗАСГИЙН ГАЗРЫН ИРГЭД ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-ийн ахлагч П.Уранчимэг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11 11 төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Засгийн газрын “11 11 төв” нь иргэдээс төрийн байгууллагуудад хандсан санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархлыг утас, интернэт, фэйсбүүк, твиттер болон тус төвд байрлах санал бичих машин буюу киокс ашиглан хүлээн авч харъяа байгууллагуудад дамжуулан өгч шийдвэрлүүлэх үүрэгтэй ажилладаг байна. Иймд харъяалах чиг үүргийн дагуу “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв” болон Засгийн газрын “11 11 төв”-ийн хамтын ажиллагааг сайжруулах, байнгын уялдаа холбоотой ажиллах хүрээнд тус төвийн ажилтнуудад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үндсэн чиг үүрэг, хэрэгжүүлж буй хууль, тогтоомжийн тухай мэдээлэл өгөх, ирсэн өргөдөл гомдол болон шийдвэрлэлтийн статистик тайлан, мэдээг сар бүр солилцох чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

“ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН 1284 ТӨВ”

2018-11-06 08:12:45
2018-11-01 07:37:31
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ, Засаг дарга нарт чиглэл өглөө.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасан бүрэн эрх хүрээнд Улсын хэмжээнд 2018 оны 10 дугаар сарын 22, 23-нд зөвлөгөөн зохион байгуулж зөвлөгөөнөөс гарсан шийдвэр, зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт чиглэл өглөө.  


“Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар”-ын хуралдаанаас 2017 онд гаргасан шийдвэр /тогтоол/

Дэлгэрэнгүй

Видео Мэдээ

“Хүүхэд-Хэрэглэгч” аян зохион байгуулж байна

"Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр"-ийн төслийн хэлэлцүүлэг эхэлж байна. 2018.05.09

Хэвлэлийн хурал 2018.05.21