ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

“БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭ-ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ” СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛОВ

2018-12-13

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголын банкны холбоотой хамтран санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хариуцлагатай хэрэглээг бий болгох зохилгоор “Банкны үйлчилгээ-хэрэглэгчийн эрх” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Монголын банкны холбооны байранд амжилттай зохион байгууллаа. Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбооны гишүүн арилжааны 14 банкны 30 гаруй удирдах ажилтнууд оролцов.

Уулзалтыг нээж ШӨХТГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Б.Лхагва, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нар үг хэлж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас банкны салбарт хийсэн хяналт шалгалтын тухай танилцуулга, Монгол банк санхүүгийн салбар дахь хэрэглэгчийн эрхийг хамгаалахад хэрэгжүүлсэн арга хэмжээ, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийн танилцуулга, Монголын банкны холбооноос Монгол Улсын банкны салбарын харилцагчийг хамгаалах зөвлөмж буюу банкны салбарын санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах стандартыг санаачлан боловсруулж байгаа тухай, ХААН банк хэрэглэгчээс гаргасан гомдол мэдээлэл нь яршиг төвөгтэй асуудал бус бидэнд өгч байгаа “Бэлэг” гэж хүлээн авч харилцагчаа халамжлах чиглэлээр ажиллаж байгаа тухай, Санхүүгийн зохицуулах хороо банкны бус санхүүгийн салбарын өнөөгийн байдал, санхүүгийн хэрэглэгчийн хамгаалал, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх тухай илтгэл тавьж оролцов.
Банкны үйлчилгээг шинэ шатанд хүргэж, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалахад тус уулзалт үнэтэй хувь нэмэр оруулсан гэж хуралд оролцогчид дүгнэсэн.

Уулзалтын үр дүнд хэрэглэгчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, харилцагчаа хөгжүүлэх, халамжлах, банкны салбарын дэвшилтэт үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх, банкны үйлчилгээний талаар хэрэглэгчдэд бодит мэдээллийг өгөх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагад хамтран ажиллахаар боллоо.

ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ГАЗАР