ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН ЧИГ ҮҮРГИЙН ДАГУУ 2018 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2019-01-11

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН ЧИГ ҮҮРГИЙН ДАГУУ 2018 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд Өвөрхангай аймагт орон тооны бус зөвлөл ажиллаж байна. Уг зөвлөлийн бүрэлдэхүүнд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс зэрэг холбогдох төрийн болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэг, ХАҮТанхим, Ажил олгогч эздийн холбоо төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж  байна.

Өвөрхангай аймгийн орон тооны бус салбар зөвлөл иргэд, хэрэглэгчдийн санал, хүсэлтийг хүлээн авах боломжийг бий болгох зорилгоор сумдад шуурхай удирдлагын орон тооны бус зөвлөлийг байгуулахаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж байна.

СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА, ЗӨВЛӨН ТУСЛАХ ЧИГЛЭЛЭЭР:

Хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, хэрэглэгчдийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомж сурталчилах, хэрэглэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулсан. Үүнд:

  1. Хэрэглэгчдэд хяналт шалгалтын болон үйл ажиллагааны мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүргэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ цахим мэдээллийн веб сайт, facebook page хуудас, twitter зэрэг сувгуудыг ашиглан олон нийтэд видео танилцуулга, шторк, зөвлөмж сэрэм жлүүлэг, цаг үеийн мэдээллийг хүргэн ажиллаж байна.
  2. Олон улсын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах” өдрийг тохиолдуулан тус аймаг дахь Монгол банкны хэлтэс, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран “Нээлттэй хаалганы өдөр”-

 

ийг зохион байгуулан, өдөрлөгөөр аймгийн Цагдаагийн газар, банк, банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоо, тус аймаг дахь ШӨХТГ-ын улсын байцаагч зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын холбогдох албан хаагчдаас нийт 180 гаруй хэрэглэгчдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан.

  1. Хууль, хяналтын байгууллагуудын нээлттэй өдөрлөг арга хэмжээнүүдээр олон нийтэд “Хэрэглэгчийн хяналтын хуудас”, “Шилэн хяналтын цахим систем”-ийг сурталчилж, иргэдийг хэрэгцээт мэдээ, мэдээллээр хангаж, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр 85 иргэнд хууль зүйн зөвлөгөө, зөвлөмж өгч, 423 ширхэг гары н авлага, тараах материалыг түгээлээ.
  2. Хэрэглэгчийн хяналт хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор дараахи уулзалтуудыг зохион байгуулав. Үүнд, иргэд олон нийттэй хийх уулзалт, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналт хариуцсан ажилтнуудтай хийх уулзалтыг зохион байгуулсан ба Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр “Цагаан сар” угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж, хяналт шалгалтаар 8 газарт 31 заалт бүхий албан шаардлага хүргүүлж ажилласан.
  3. 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдсан “Хүүхэд-хэрэглэгч” аяны хүрээнд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Цагдаагийн газар зэрэг хууль, хяналтын болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллах төлөвлөгөөг гарган, аймгийн Эрүүл мэндийн газартай хамран “Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт, аз жаргалтай эрүүл хүүхдийн төлөө” удирдах ажилтны зөвлөлгөөнийг төрийн ба төрийн бус байгууллагуудын төлөөлөлийг оролцуулан зохион байгуулсан.
  4. Өвөрхангай аймгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах аймаг дахь улсын байцаагч, аймгийн Татварын хэлтэс хамтран “Үзэсгэлэн худалдаа” нэртэй явуулын албан бус худалдаанд хяналт тавиж чанар, стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн зарж борлуулахгүй байх шаардлага тавьж ажиллаа.

 

ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:

Өвөрхангай аймгийн хэмжээнд орон тооны бус улсын байцаагч 2, ахлах улсын байцаагч 1 ажиллаж байгаа бөгөөд иргэдээс хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдсөнтэй холбогдуулан гарсан өргөдөл, гомдлыг тухай бүрт нь хүлээн авч холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэж хуулийн хугацаанд хариуг өгч ажиллаж байна.

 

  1. Аймгийн “Мэдээлэл, шуурхай удирдлагын төв” нь аймгийн хэмжээнд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, гомдол саналыг шуурхай барагдуулах чиг үүрэгтэйгээр төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд энэ оны 12 дугаар сарын байдлаар нийт 2009 санал, хүсэлт хүлээн авсны 844 буюу 42 хувийг гомдол, 1155 буюу 58.2 хувийг мэдээлэл, лавлагаа, 10 буюу 1 хувийг санал хүсэлт хүлээн авч шийдвэрлэсэн.

 

  1. 2018 онд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд Арвайхээр суманд ашиглагдахгүй олон жил болсон барилгыг /хуучин 100 хүний гуанз/ орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинэчлэн засварлаж, тоног төхөөрөмжөөр ханган “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулав. Уг төвд 10 гаруй төрийн байгууллага болон нотариат, банк, шуудан, цахилгааны төлбөр хураамж зэрэг үйлчилгээг нэг цэгээс иргэдэд шуурхай үйлчлэх нөхцлийг бүрдүүлэв.

 

  1. Өвөрхангай амгийн Арвайхээр сумын ЗДТГ-аас шуурхай удирдлагын 7 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус зөвлөлийг байгуулж, харъяа төсөвт байгуулага болон ОНӨААТҮГазар, СӨХ-тэй холбоотой гомдлыг хүлээн авч шийдвэрлэж байна.

 

  1. 2018 онд аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төв /хэрэглэгчийн төв/-өөс Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд иргэний танхимд давхардсан тоогоор 900 гаруй иргэнийг хамруулан 15 хэлэлцүүлэг зохион байгуулж, “Хөршийн холбоо”, удаан хугацаагаар хураагдсан мотоциклын асуудал, “Сургууль цэцэрлэгийн хүүхдээс мөнгө хураах ёстой юу”, “Шатар”, “Адил боломж”, “Соёлын үйлдвэрлэл”, “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрүүдийн төсөл, хэрэгжилтийг иргэдэд танилцуулж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж гарсан санал, бодлыг бодлого шийдвэртээ тусган ажиллаж байна.