ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Тендер захиалагч нарт зөвлөмж хүргүүлэх нь

2019-02-19

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд тус газар тендерийн нээлт хийхээс өмнө тендерийн баримт бичиг өрсөлдөөнийг хязгаарласан эсэх талаарх тендерт оролцогчийн гомдлыг хүлээн авч, тендерийн баримт бичгийг хянадаг. Сүүлийн үед тендер шалгаруулалттай холбогдуулан тендерт оролцогчдоос гомдол ихээр ирүүлж байгаа нь тухайн тендер шалгаруулалт цаг хугацаандаа явагдахгүй хойшлох, захиалагчийн төлөвлөсөн ажлууд хойшлох шалтгаан болж байна.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тендерийн захиалагч, тендерт оролцогч нарт зориулан гарын авлагыг бэлтгэн гаргалаа.

Мөн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тендер захиалагч байгууллагуудын уулзалтыг 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

 

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
Утас: 51-266949