ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2019-03-26

ЭМЯ-аас 2019 оны 8/842 тоот албан бичгээр Нийгмийн сүлжээгээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй Novo Nordisk компанийн Saxendra нэрийн бүтээгдэхүүнийг хууль бусаар сурталчилж байгаа талаар мэдээллийг тус газарт иүүлсэн.

 

Уг мэдээллийн дагуу ШӨХТГ-аас Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахад  “Ретоурет” ХХК-ий захирал О.Б нь өөрийн Facebook хуудас болон “Ретоурет” нэрийн салоны Facebook хуудаснаа SAXENDRA нэрийн тураах үйлчилгээтэй гэх тариаг сурталчилан байршуулсан зөрчил илэрсэн.

 

Уг тариа нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд энэ нь Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.1-т “улсын бүртгэлд бүртгэгдээгүй эмийг сурталчлах”-ыг хориглоно гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон тул  иргэн О.Б-д Зөрчлийн тухай хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулж, уг зөрчлийг арилгуулж,  арга хэмжээ авч ажиллаа

 

SAXENDRA нэрийн тариа нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд  гарал үүсэл нь тодорхойгүй ийм нэрийн бүтээгдэхүүнийг хувь хүмүүс  ганзагаар оруулж ирэн, зах зээлд борлуулж байна.

 

ШӨХТГ-аас ийм төрлийн хууль бус зар сурталчилгаанд төөрөгдөхгүй байхыг анхааруулж, SAXENDRA нэрийн тураах тариаг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж, сэрэмжлүүлж байна.

 

 

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

 

УТАС-266949