ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Баян-Өлгий аймгийн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлийн хийсэн ажлын тайлан мэдээ

2019-03-26

  1. Хүүхэд багачуудыг бага, өсвөр наснаас хариуцлагатай, соёлтой хэрэглэгч болгон хүмүүжүүлэх хүүхэд бүрийг энэ чиглэлээр гүнзгий ойлголттой болгох зорилгоор “Хүүхэд хаан хэрэглэгч” гар зургийн уралдааныг аймгийн хэмжээний бүх ерөнхий боловсролын сурагчдын дунд зохион байгуулж, шалгарууллаа.

 

  1. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын тус аймаг дахь улсын байцаагчид, болон аймгийн орон тооны бус салбар зөвлөлтэй хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу “Аюулгүй, ухаалаг бараа бүтээгдэхүүн” сэдвийн хүрээнд уламжлалт аргаар хийсэн цагаан идээний чанар, аюулгүй байдалд 04/113 тоот удирдамжаар Тирлик захад худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэдийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өгч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн худалдан борлуулж байгаа бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулав. Хяналт шалгалтын явцын талаар орон нутгийн радиогоор мэдээлэл хийв.
  2. Хяналт шалгалтын ажлын дүн болон Хэрэглэгчдэд боловсрол олгох чиглэлээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн талаар аймгийн орон нутгийн радиод ярилцлага өгч, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр сургалт хийж ажилласан.
  3. Аймгийн ЗДТГ, ШӨХТГ,МХГ, СХЗХ, ХХААГ, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөл, ХЭАХН,  Дэлхийн зөн ОУБ хамтран “ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ-ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЭ” зөвлөгөөнийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ШӨХТГ-ЫН

ОРОН ТООНЫ БУС УЛСЫН БАЙЦААГЧ Ө.ХУРЛАЙ

 

2019.03.26