ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-04-01

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Зар суртачилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулан  ажилладаг.

Тус газар нь Зар сурталчилганы хууль тогтоомжийг сурталчлах, хууль бус зар сурталчилгааг бүтээж, түгээхгүй байхад онцгойлон анхаарах, хэрэглэгчид хууль бус зар сурталчилгаанд төөрөгдөхгүй байхаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа телевиз, радиогийн маркетингийн албаны ажилтнуудад  сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээж буй зар сурталчилгааг хуулийн хүрээнд түгээх, хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүй байх талаар холбогдох мэдээлэл өгч, хууль тогтоомжийн  талаар танилцууллаа.

Ялангуяа эрүүл мэндийн зар сурталчилгаа, хүүхдэд чиглэсэн зар сурталчилгаа түгээхдээ хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг анхааруулаа.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР