ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЖ, ЗАРИМ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2019-07-18

2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 2-р Хуралдаан болж дараах 3 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд:

1. Улаанбаатар хотын эмийн сангийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа,

2. Худалдааны сүлжээ хүсний дэлгүүрийн /супермаркет/ үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа,

3. Нийтийн тээврийн үйлчилгээний зах зээлийн судалгаа.

Хуралдааны явцад Захиргааны ерөнхий хуульд заасан журмын хүрээнд сонсох ажиллагаа явуулж, хэлэлцсэн асуудал тус бүрт эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг оролцуулан тайлбар, саналыг нь сонссон байна. Тухайлбал, “Монос Улаанбаатар” ХХК-иас холбогдох албаны төлөөлөл оролцлоо.

Хэлэлцэгдсэн асуудлыг Хуралдааны дарга, гишүүд дэмжиж нийт 2 тогтоол гаргахаар шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, Нийслэл Улаанбаатар хотын эмийн сангийн зах зээлд “Монос Улаанбаатар” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон бол худалдааны сүлжээ хүнсний дэлгүүрийн /супермаркет/ үйлчилгээний зах зээлд “Номин тав трэйд” ХХК-ийг түүнтэй харилцан хамаарал бүхий бусад аж ахуй эрхлэгчдийн хамт давамгай байдлаа алдсан болохыг тогтоож, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бүртгэлээс хасахаар шийдвэрлэсэн байна.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээний зах зээлийн судалгааны үр дүнг хэлэлцээд такси болон нийтийн тээврийн үйлчилгээний зах зээлийн хөгжлийг хангахад чиглэгдсэн өрсөлдөөнт орчин бүрдүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар зөвлөмжийг салбарын яам, орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР