ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

“ХҮҮХЭД-ХЭРЭГЛЭГЧ” Аяны хүрээнд хяналт шалгалт хийв

2018-05-28

Хүүхдийн эрхийг хамгаалах аяны хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын хамтарсан удирдамжийн дагуу интернетийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуй эрхлэгчдийн хүүхдэд зориулсан тусгай багцын үйлчилгээ болон хүүхдэд чиглэсэн зар сурталчилгаанд хяналт шалгалтын ажлыг хийж байна. Хяналт шалгалтад “Ёкузонанэт” ХХК, “Юнивишн” ХХК, “Сити нэт” ХХК, “Монголын цахилгаан холбоо”, “Kewiko” ХХК, “Би Эм Ди” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд хамрагдаад байна. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР