ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Эрчим Хүчний Яамны дэргэдэх салбар зөвлөлийн ажилтай танилцав

2018-05-28

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 22 дугаар тушаалын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын томилсон ажлын хэсэг Засгийн газрын яамдын дэргэдэх Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус салбар зөвлөлүүдийн үйл ажиллагаатай танилцаж зөвлөн туслах ажлыг зохион байгуулж байна. Ажлын хэсэг 2018.05.16-ны өдөр Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороон дээр ажиллалаа. Мөн 2018 онд эрчим хүчний салбарын хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбар зөвлөлийн ажилын төлөвлөгөөг боловсруулан баталсан байна. Эрчим хүчний сайдын 2018 оны А/1320 дугаар албан бичгээр салбарын үйлдвэр, компаниудад хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбар зөвлөл байгуулан, төлөвлөгөө боловсруулан хэрэгжилийг ханган ажиллах үүрэг өгсөн байна.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР