ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

ОЮУТНУУД ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАРТАЙ ТАНИЛЦАВ.

2018-09-28

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Нөхөрлөлийн тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг байгууллага юм.

Ирээдүйн бизнес, эрх зүйн салбарт ажиллах боловсон хүчин албан хаагчдад мэдээлэл өгөх үүднээс Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Бизнесийн эрх зүйн ангийн 3, 4 дүгээр курсын оюутнуудад Монгол Улсын зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг ханган, хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрхэм зорилгын хүрээнд хэрэгжүүлж буй ажлууд, байгууллагын бүтэц бүрэлдэхүүн, чиг үүргийг танилцуулах ажлыг тус газрын Төрийн захиргаа, удирдлагын газар болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газраас 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Оюутнуудыг ШӨХТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ц.Тэрбиш, ХЭХГ-ын ахлах мэргэжилтэн Т.Мөнгөнцэцэг нар хүлээн авч “Хэрэглэгчийн мэдээллийн төв 1284”, газруудын үйл ажиллагаатай танилцуулж,  мэдээлэл өгсөн юм.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР