ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛНО

2018-10-16

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь Монгол Улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу 2008 оноос хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг улс орон даяар зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 10 жил болж байна. Энэ чиг үүргийнхээ дагуу өнгөрсөн 10 жилд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилтыг хэлэлцэхээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын зөвлөгөөнийг 2018 оны 10 дугаар сарын 22-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Уг зөвлөгөөний зорилго нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, цаашдын зорилт чиглэлийг тодорхойлж, төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн болон аж ахуй нэгж байгууллагуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлж, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдэж байна.

Зөвлөгөөнд Яам, агентлагууд, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл, иргэд хэрэглэгчид хамрагдах юм.

Хэрэглэгч та бүхэн тус улсын зөвлөгөөнийг тохиолдуулан санал хүсэлтээ манай доорх хаягаар холбогдон өгөхийг хүсье.

Хаяг: 15141, Улаанбаатар хот, Ж.Самбуугийн гудамж,
Засгийн газрын XI байр, 9 давхар

Утас: +(976) 51-262653
Хэрэглэгчийн мэдээллийн төв: 1800-1284
И-Мэйл: info1@afccp.gov.mn, contact@afccp.gov.mn
Веб сайт: www.afccp.gov.mn
Фейсбүүк хаяг: Шударга өрсөлдөөн,
хэрэглэгчийн төлөө газар

 

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР