ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮЕЭР ЭРХЭЛСЭН АЖИЛДАА ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАЖ БУЙ НЭР БҮХИЙ ХҮМҮҮСТ ШАГНАЛ ГАРДУУЛАВ

2018-10-23

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлж эхэлсний 10 жилийг тохиолдуулан тус салбарт олон жил тогтвор суурьшил, идэвх зүтгэлтэй ажиллаж, Монгол Улсын хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж ШӨХТГ-ын орон тооны гишүүн, улсын ахлах байцаагч С.Цогтгэрэл, ахлах мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Ц.Цэгмид, ШӨХТГ-ын дэд дарга асан А.Ариунболд, орон тооны гишүүн асан С.Энхбаатар, Төв аймгийн ХЭАХН-ийн тэргүүн Д.Дунхорол, Дархан-Уул аймгийн ХЭАХН-ийн тэргүүн Ч.Даваахүү, Сүхбаатар аймгийн ХЭАХН-ийн тэргүүн Я.Эрдэнэ-Очир нарыг Монгол Улсын Шадар Сайдын 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 104 тоот тушаалаар “Улсын хяналтын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, Үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Далантай, Баян-Өлгий аймгийн ХЭАХН-ийн тэргүүн Х.Кысылай, Орхон аймгийн ХЭАХН-ийн НҮТББ-ын дарга Б.Батжаргал, Хөтөл хотын ХЭАХН-ийн тэргүүн Б.Рагчаа, Говьсүмбэр аймгийн ХЭАХН-ийн тэргүүн Х.Чулуунбаатар, Хөвсгөл аймгийн ХЭАХН-ийн гүйцэтгэх захирал Б.Цэцэгээ, Чингэлтэй дүүргийн ХЭАХН-ийн дарга Б.Ганчимэг нарыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн Б/124 тоот тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн төлөө” хүндэт тэмдгээр шагнагдлаа. Шагналыг ШӨХТГ-ын дарга Б.Лхагва болон Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн нар гардуулан өглөө.