ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Үүсэн Байгуулагдсан Түүх

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлагатай зэрэгцэн шударга өрсөлдөөний зарчмыг бий болгохоор 1993 онд Монгол Улсын Их хурлаас Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг баталсан.

Улмаар Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрыг Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 222 дугаар тогтоолоор Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд тохируулагч агентлагийн статустайгаар нийт 33 орон тоотой байгуулж, 2005 оны 1 дүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Түүхэн Цомог

Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль балагдав.

Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оров.

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 222 дугаар тогтоолоор Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар байгуулагдав.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болж өргөжсөн бөгөөд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг нэмэгдэв.

“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газар баталсан.

Өрсөлдөөний тухай хууль батлагдсан.

2012 оны 3 дугаар сараас эхлэн газрын дарга, орон тооны 2 гишүүн, орон тооны бус 6 гишүүн нийт 9 гишүүнтэй хамтын удирдлагын зарчим бүхий Хуралдаантай байх зохион байгуулалтын өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн.

2013 оны 4 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих чиг үүрэг нэмэгдсэн.

2015 оны 3 сард “Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл /картель/ байгуулсан шийдвэр гаргасан тухайгаа сайн дураараа илчилсэн аж ахуй эрхлэгчийг захиргааны шийтгэлээс хөнгөлөхөд баримтлах журам”-г шинэчлэн баталж улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн.

2016 оны 1 дүгээр сард Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласан.


2016 оны 5 дугаар сард Засгийн газрын 2006 оны 233 дугаар тогтоолоор “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Үндэсний хөтөлбөр” батлагдсан.


2016 оны 12 дугаар сард “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв” нээлтээ хийсэн.