(976) 1800-1284
ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙГ ТӨЛӨВШҮҮЛЖ

ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛНА

ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙГ ТӨЛӨВШҮҮЛЖ

ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛНА

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

танилцуулга, үйл ажиллагаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн.

Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор өрсөлдөөний байгууллагын чиг үүрэгт хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг багтааж өгснөөр “Өрсөлдөөний тухай хууль” 2010 он, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль” 2003 он, “Зар сурталчилгааны тухай хууль” 2002 он, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль” 2006 он зэрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж байна.

Тус агентлаг нь Тамгын газар, Зах зээлийн судалгаа,өрсөлдөөний зохицуулалтын газар, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны хяналтын газар, Эрх зүй, дотоод хяналтын газар, Хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар гэсэн 5 газартайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Төлөвлөгөө
Үйл явдал, уулзалт, төсөл хөтөлбөр
1212-сар
2015