(976) 1800-1284

Бидний тухай

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Танилцуулга

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн.

Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор өрсөлдөөний байгууллагын чиг үүрэгт хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг багтааж өгснөөр “Өрсөлдөөний тухай хууль” 2010 он, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль” 2003 он, “Зар сурталчилгааны тухай хууль” 2002 он, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль” 2006 он зэрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж байна.

Тус агентлаг нь Тамгын газар, Зах зээлийн судалгаа,өрсөлдөөний зохицуулалтын газар, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны хяналтын газар, Эрх зүй, дотоод хяналтын газар, Хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар гэсэн 5 газартайгаар үйл ажиллагаа явуулж байна.

‘93 түүхэн товчоо
1993 он

Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль батлагдав

2000он

Шударга бус єрсєлдєєнийг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулав

‘04
2004он

Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга бус єрсєлдєєнийг хянан зохицуулах газар байгуулагдав

‘08
2008он

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон өргөжиж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг нэмэгдэв

2009он

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр батлагдав

‘10
2010.03.15

Хэрэглэгчийн Боловсролын төвийг байгуулав

2010.06.10

Өрсөлдөөний тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдав

Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
Бүтэц зохион байгуулалт

Шадар сайд
орон тооны гишүүн Агентлагийн дарга Орон тооны бус гишүүн


ЭРХ ЗҮЙ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ

Хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгжийн үндсэн чиг үүрэг.

Агентлагийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаад орны болон олон улсын байгууллагуудын туршлагыг судлах, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, төсөл хөтөлбөр боловсруулах, өрсөлдөөний асуудлаар олон улсын хурал, семинар, сургалтанд оролцох боломжийг судлах, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудлыг зохион байгуулах.

ӨРСӨЛДӨӨНИЙ БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТ, ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГААНЫ ГАЗАР
ТАМГЫН ГАЗАР
ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ГАЗАР
ГАДААД ХАРИЛЦАА, ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Хамтын ажиллагаа
Гишүүнчлэл, түншлэл
‘05

2005 оны YI сард Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрыг Олон улсын өрсөлдөөний байгууллагуудын холбоо 82 дахь орны 93 дахь гишүүн байгууллагаар бүртгэн авсан.

 

2007 оны 3-р сард Тайваны Шударга Худалдааны Хороотой Харилцан Ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурав. Хоёр байгууллагын дарга нар харилцан айлчлал хийв.

‘09

2009 оны 1-р сард Хэрэглэгчийн Олон улсын байгууллагын Түншлэгч гишүүнээр элсэв.

 

2009 оны 6-р сард Зүүн Азийн Өрсөлдөөний форум, Өрсөлдөөний байгууллагуудын Дээд хэмжээний 5-р хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулав.

 

2009 оны 9-р сард БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны Газартай Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурав. Уг санамж бичгийн хүрээнд БНХАУ-ын Үйлдвэр худалдааны газрын төлөөлөгчид Монгол улсад 2 удаа айлчлал хийв. ӨМӨЗО-ны Хэрэглэгчийн байгууллагын төлөөлөгчид, ШӨХТГ-ын төлөөлөгчид 2010 оны 9-р сард харилцан айлчлал хийв.

‘10

2010 оны 4-р сард Туркийн өрсөлдөөний байгууллагатай Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурав.

 

2010 оны 6-р сард Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах сүлжээний түнш байгууллагын статустай болов.

 

2010 оны 5-р сард АНУ-ын USAID байгууллагатай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурав.ШӨХТГ-д АНУ-ын ХХХ, ОХУ-ын Өрсөлдөөний байгууллага, БНСУ-ын ШХХ, ОУХАХБ, Чилийн Өрсөлдөөний байгууллага, Германы Өрсөлдөөний байгууллагын төлөөлөгчид ШӨХТГ-т айлчлаад байна. ШӨХТГ-ын удирдлага болон ажилтнууд ОУӨС байгууллага, гадаад орнуудын өрсөлдөөний байгууллагуудын болон ЭЗХАБ, АХБ-наас зохион байгуулсан 60 гаруй удаагийн хурал, семинар, сургалтад 90 гаруй ажилтан оролцоод байна.