(976) 1800-1284

ШӨХТГ ба Та

Шинэ мэдээ, Шийдвэрлэсэн асуудал

Зар сурталчилгааны хяналт

2015 оны 06-р сарын 16 ны өдөр

     Зар сурталчилгаа гэдэг нь өмчлөгчөөс бараа ажил үйлчилгээгээ худалдан авахыг хэрэглэгчид санал болгож буй бизнесийн зорилготой үйл ажиллагаа юм. Нийгэм дэх мэдээллийн урсгалын нилээд хувийг эзэлж буй зар сурталчилгаа нь хэрэглэгчдэд нөлөөлж буй хүчирхэг хэрэгсэл бөгөөд эрх зүйн зохицуулалтыг зайлшгүй шаарддаг.

     Зар сурталчилгааны тухай хууль 2002 оны 5 дугаар сарын 30–ны өдөр Зар сурталчилгааны тухай хууль батлагдаж, 2005, 2009 онуудад нэмэлт өөрчлөлт орсон. Энэхүү хуулийн зорилт нь:

• Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээх, түүнд хяналт тавих болон шударга өрсөлдөөнд харшлах, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх, тэдний ашиг сонирхолд хохирол учруулахуйц зар сурталчилгааг хориглохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.


БҮТЭЭХ, ТҮГЭЭХИЙГ ХОРИГЛОСОН ЗАР СУРТАЛЧИЛГАА

1.Согтууруулах ундааны зар сурталчилгаа

• Орон нутгийн цагаар 22.00-06.00 цаг хүртэл 18% хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архины зар сурталчилгаа нь согтууруулах ундааны хэрэглээг уриалсан шинжтэй байж болохгүй бөгөөд “Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой” гэсэн санамж анхааруулга заавал хэрэглэсэн байна.
• Бүх төрлийн архийг сурталчлахыг хориглоно.
• Сонин, сэтгүүл 18% хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архины зар сурталчилгааг дор дурдсан нөхцлөөр нийтэлж болно. Үүнд:
• Өдөр тутмын сонины нэг нүүрний 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр 7 хоногт 1 удаа
• Бусад сонинд нэг удаагийн дугаарын хэвлэлийн нэг нүүрний 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр сард 1 удаа
• Сэтгүүл нэг удаагийн дугаарын нэг нүүрнээс хэтрэхгүй хэмжээгээр сард 1 удаа

2. Хүүхдэд зориулсан хууль бус, ёс бус, зүй бус, бодитой үнэн биш хориглосон зар сурталчилгаа

• Садар самуун
• Хүчирхийлэл
• Алан хядлага
• Хууран мэхлэх
• Айлгах
• Ятгах

3. Гадаад улс, түүний эрх бүхий байгууллагын онцгой эрхэд хамаарах үйлчилгээ, үйл ажиллагааг бусад этгээд үзүүлэх тухай хориглосон зар сурталчилгаа

• Виз гаргах, гаргуулах
• Виз гаргахад зуучлах, зуучлуулах
• Тэтгэлэгт сургалтанд баталгаатай хамрагдах, хамруулах хүсэлт
• Гадаадад байнга амьдрах, оршин суух эрх олж өгөх, олуулах

4. Төрийн эрх бүхий байгууллагын чиг үүрэгт хамаарах үйлчилгээ, үйл ажиллагааг бусад этгээд үзүүлэхийг хориглосон зар сурталчилгаа

• Газар өмчлөх, зөвшөөрөлгүй газрыг зарах зар
• Диплом худалдах, худалдан авах
• Их дээд сургуульд оруулах
• Гадаад паспорт худалдах, худалдан авах
• Төрсний гэрчилгээ гаргуулах, гаргах,
• Суурь боловсролын гэрчилгээ худалдах, худалдан авах
• Мэргэжлийн үнэмлэх гаргах
• Хил гаргах, давуулах

5. Садар самуунд уруу татсан тэр дундаа биеэ үнэлэхийг болон биеэ үнэлэхийг зохион байгуулсан шинжтэй зар сурталчилгаа

• ТВ чатын болон иргэд шууд мессеж бичих замаар эфирээр цацагдах, сонинд нийтлэгдэх бүх бичгэн болон дүрст зар сурталчилгаа хамаарна.
• Санхүүгийн дэмжлэг туслалцаа авах, өгөх
• Зочид буудалд ирэхийг урих, шөнийн цагаар уулзахыг санал болгох
• Нас, хүйс, царай, нуруу, биеийн хэлбэр галбир зааж уулзах наргих

6. Нэн ховор, ховор зэрлэг ан амьтныг амьдаар болон тэдгээрийн эд эрхтэн, түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан борлуулах болон худалдаж авахтай холбоотой зар сурталчилгаа

• Бугын цусан эвэр, засаа, чив, согооны сүүл авах, зарах
• Хүдрийн заар, бөхөнгийн эвэр, баавгайн доньд авах зарах
• Үнэг хярс, тарваганы арьс авах зарах гэх мэт

7. Эрүүл мэндийн салбарт хориглосон зар сурталчилгаа

• Улсын бүртгэлд бүртгэгдээгүй эмийг сурталчлах
• Зөвхөн эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эмийг эмийн сан, бусад нөхцөлд борлуулахаар сурталчлах
• Тухайн эмийн гаж үйлчлэл, хориглох заалтыг нуун далдлах зорилгоор сурталчлах
• Эмийн ерөнхий нэршилгүй зөвхөн худалдааны нэршлээр сурталчлах
• Тухайн эмийн үйлчлэлийн талаар урьдчилан баталгаа гаргах
• Эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулах
• Эмийг импортлох, худалдах зорилгоор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах
• Хүүхдэд хандсан эмийн сурталчилгаа явуулах
• Жороор олгох эмийг сурталчлах
• Эмчийн зөвлөгөө, эмчилгээ, мэс ажилбарыг үгүйсгэх ойлголт төрүүлэх мэдээлэл өгөх
• Эмийг ховор, чухал, цорын ганц, маш өндөр идэвхтэй, үр дүн нь бусад эмээс илүү, аюулгүй, гаж нөлөөгүй, шинэ эм, патентлагдсан гэж хэрэглэгчийг төөрөгдүүлэх.
• Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтад урамшуулал олгох буюу үнийн хямдрал үзүүлэх тухай зар сурталчилгаа
• Эмнэлгийн тусламж үзүүлэх бүх төрлийн үйлчилгээ /төрийн болон хувийн хэвшлийн/
• Биологийн идэвхит бүтээгдэхүүний зар сурталчилгаа /зөвшөөрөлгүй/

 

 

Тендерийн хяналт

Өрсөлдөөн гэж юу вэ?

ШӨХТГ-аас орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай ху...