(976) 1800-1284

ил тод байдал

Шинэ мэдээ, Шийдвэрлэсэн асуудал

Худалдан авах ажиллагааны ил тод байдал

2015 оны 05-р сарын 26 ны өдөр

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан хаагчдын

 амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэх тендер

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Өрсөлдөөний тухай хуулийн 21.1.5 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зарласан "Албан хаагчид амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэх. ШӨХТГ-2015/1 тоот худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.

Уг тендерийн сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу харьцуулалтын аргаар зохион байгуулав.

Монгол даатгал, Бодь даатгал, Соёмбо даатгал, Миг даатгал, Тэнгэр даатгал ХХК -иудаас үнийн санал авахаар хүсэлт явуулсан боловч Монгол даатгал, Соёмбо даатгал ХХК -иудаас санал ирүүлж, бусад компаниуд санал ирүүлээгүй.

Тендерт захиалагчийн тавьсан нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан Соёмбо даатгал ХХК-тай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.1, 33.2.2-т заасныг тус тус үндэслэн Шударга өрсөлдөөн,  хэрэглэгчийн төлөө газрын албан хаагчид амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэх  ШӨХТГ-2015/1 дугаартай гэрээг 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан.

 


 

Амь нас эрүүл мэндийн даатгалын тендер

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Өрсөлдөөний тухай хуулийн 21.1.5 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зарласан "Албан хаагчид амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэх. ШӨХТГ-2014/1 тоот худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.

Уг тендерийн сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу харьцуулалтын аргаар зохион байгуулав.

Тендерт Тэнгэр даатгал ХХК, Миг даатгал ХХК, Хаан даатгал ХХК, Номин даатгал ХХК, Соёмбо даатгал ХХК, Бодь даатгал ХХК, Монре даатгал ХХК, Улаанбаатар хотын даатгал ХХК, Гэр даатгал ХХК, Моннис даатгал ХХК-иудаас үнийн санал авахаар хүсэлт явуулсан боловч Тэнгэр даатгал ХХК, Миг даатгал ХХК, Хаан даатгал ХХК, Номин даатгал ХХК, Соёмбо даатгал ХХК, Бодь даатгал ХХК, Монре даатгал ХХК, Улаанбаатар хотын даатгал ХХК-иудаас санал ирүүлж, Гэр даатгал ХХК, Моннис даатгал ХХК-иуд санал ирүүлээгүй.

Тендерт захиалагчийн тавьсан нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан Монре даатгал ХХК-тай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.1, 33.2.2-т заасныг тус тус үндэслэн Албан хаагчид амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэх  ШӨХТГ-2014/1 дугаартай гэрээг 2014 оны 5 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан.

Хоосон ...

Хоосон ...

ШӨХТГ-аас орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай ху...